“Олимп-2016” аяны бэлэг тэмдгийн загварыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-24 16:59:22

МҮОНРТ-ээс “Олимп-2016” аяны бэлэг тэмдгийн загвар шалгаруулах уралдаан зарлалаа.

Тус телевиз 2016 онд Бразилийн Рио Де Жанеро хотод болох Зуны олимпын их наадмыг шууд дамжуулах онцгой эрхийнхээ хүрээнд “Олимп 2016” аяныг зохион байгуулах гэж байна.

Логоны загвар нь аяны хүрээнд зохиох аливаа хэвлэмэл болон дүрст танилцуулга, цуврал нэвтрүүлэг, шторк, дууны клип, уг аянд нэгдсэн оролцогчдыг урамшуулах бэлэг дурсгалын зүйлс зэрэгт байнга хэрэглэх тул энгийн хялбар, олон нийтийн телевиз радиогийн онцлогийг Олимпизмын үзэл санаатай нэгтгэсэн шинжийг агуулах шаардлагатай аж.

Уралдаанаас шалгарсан нэг бүтээлийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм.

Бүтээлийг энэ сарын 25-наас ирэх сарын 25-ныг хүртэл сарын хугацаанд  МҮОНРТ-ийн байранд хүлээн авах юм.

Ж.Болор

Related news