Хөвсгөл аймгийн Онцгой комисст 40 сая төгрөг олгохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 08:25:51

Улсын Онцгой комиссоос Хөвсгөл аймгийн Онцгой комисст өвс тэжээл хүргэх тээврийн зардал, бусад зардалд зориулж 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймагт Улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллаж аймгийн Онцгой комиссын хуралдаан болж дээрх шийдвэрийг гаргалаа.

Сум дундын фондод нөөцийн өвс тэжээл хүргэх зардал, тарваган тахал өвчний үед гарсан зардал, Онцгой байдлын албаны машин, эмнэлгийн машин зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөх төдийгүй одоо нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад үнэгүй олгохоор болжээ. Мөн Тарваган тахалын үед гарсан зардлын асуудал хасагдсан байгаа боловч дахин тавьж шийдвэрлүүлэх хэрэгтэйг гэдгийг хуралдааны үеэр ярилаа.

Б.Гантуяа

 

 

Related news