Дотоодын шатахууны үнийг бууруулах талаар асуулгын хариу сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-25 09:22:29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 9 асуудал хэлэлцэж, Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно. 

Өнөөдрийн хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиудыг хэлэлцэнэ.

Харин үдээс хойш УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна. 

Н.Туяа

Related news