ОХУ, Энэтхэг харилцан хөрөнгө оруулалт хийхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-25 09:43:45

МОСКВА. /BBC/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Москвад хийсэн айлчлалын дүнд тус хоёр орон нэг тэрбум долларын хамтарсан хөрөнгө оруулалтын талаар тохиролцож чадсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлжээ.

Хоёр орны Ерөнхийлөгч нарын хийсэн хэлэлцээний гол сэдэв нь цэрэг-техникийн хамтын ажиллагаа болсон байна.

Путин, Моди нарын уулзалтын дүнд Энэтхэг, Оросын цэргийн техникийг худалдан авах томоохон гэрээг шинээр байгуулсан тухай мэдэгдэнэ гэж таамаглаж байсан боловч ийм гэрээ байгуулаагүй юм.

Гэсэн хэдий ч Владимир Путин Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулж, хөлөг онгоц эсэргүүцэгч пуужин үйлдвэрлэж эхэлснийг мэдэгджээ.

Д.Жаргал

 

Related news