УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-25 10:50:51

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг нийт 9 асуудлыг авч хэлэлцэхээр товлосон болохыг танилцуулав.

Хэлэлцэх асуудал дотор УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг багтаж буй юм.

Түүнчлэн үдээс хойшхи чуулганаар сонсох асуулгын хариуны сонсгол цуцалсан гэдгийг хуралдааныг даргалагч хэллээ.

Б.Туул

Related news