Гудамжаа гэрэлтүүлээд өрөнд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 11:48:17

Булган аймгийн Булган сум гэрэлтүүлэгтэй болохыг зорьсоор 5 жилийн өмнөхтэй харьцуулахад бүрэн хэмжээний гэрэлтүүлэгтэй болсон гэж хэлэхэд болно. Гэвч үүнээсэ болж өрөнд орж эхэлжээ.

Өнгөрсөн онд гэхэд Орон нутгийг хөгжүүлэх сангаас 29 сая төгрөгийг шийдвэрлэж төвийн зарим гэрэлтүүлгээ лед болгосон. Харин өвлийн улиралд орой эрт харанхуй болж өглөө мөд гэгээ ордоггүй тул хол газраас хичээлдээ явдаг хүүхдүүд харанхуйд гэрээсээ  гарч байна. Энэ талаар Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар дараах тайлбарыг өглөө. “Эрчим хүч зохицуулах зөвлөлөөс Булган суманд бичиг ирсэн нь эдийн засаг хямарсан үед оройн 19:30 минутаас өглөөний 06:30 хүртэл асаах зөвшөөрлийг өгсөн, харин бид 17:30 минутаас өглөөний 07:30 хүртэл асаасаар одоогоор 4 саяын өрөнд орчихоод байна. Эрчим хүч зохицуулах зөвлөл өөрсдөө мөнгийг нь төлж чадах бол заасан цагаас илүү асаа гэсэн хариулт өгсөн” гэж хэллээ.

П.Батням

Related news