Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-25 11:49:23

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1994.51-1996.35 төгрөгийн ханшаар 3.5 сая ам.доллар худалдан авах, 305.42-305.72 төгрөгийн ханшаар 6.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 14.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 2.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв.

Related news