Өтгөн утаа Бээжин хотыг дахин нөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-25 11:58:06

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэл хотыг өтгөн утаа дахин нөмөрчээ. Бээжингийн Байгаль орчны хяналтын төвийн мэдээлснээр, хотын зарим дүүрэгт агаар дахь эрүүл мэндэд хортой PM 2.5 тоосонцрын агууламж шоо метр тутамд 550 мкг байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс 22 дахин давсан үзүүлэлт юм.

Үүнтэй холбоотойгоор экологийн аюулын улаан түвшний дараа орох улбар шар түвшнийг зарласан байна. Гудамжинд байх хугацаагаа багасгах, амьсгалын эрхтнээ хамгаалахын тулд тусгай амны хаалт зүүхийг эрх баригчид хотын оршин суугчдад зөвлөжээ. Бээжин хотын замуудад үзэгдэх орчин эрс муудсан байна. Түүгээр ч барахгүй тус хотын метроны хонгилд утаатай байгаа аж. Хятадад агаар мандалд хаягдаж байгаа PM 2.5 тоосонцрын гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд болон автомашины утаа болдог ажээ.  

Д.Жаргал

Related news