Элэгний Харвони эм Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-25 12:53:28

АНУ-ын “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг өчигдөр Монгол Улсад оруулж иржээ.

Энэ талаар НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа. Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх бизээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүлжих болно. Эрүүл энхийг хүсье” хэмээн мэдээлжээ.

Нэг курс нь 1200 ам.доллараар үнэлэгдэж буй энэ эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгох аж. 

Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсад эмчилгээнд хэрэглэж байна.

Ж.Болор

Related news