Сумогийн дээд гурван зиндааг монгол бөхчүүд тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-25 14:43:52

Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны эхний барилдаан буюу Хацү башё нэгдүгээр сарын 10-нд эхлэх бөгөөд дээд гурван зиндааг монгол бөхчүүд тэргүүлнэ.

Өнөөдөр мэргэжлийн сумо бөхийн зиндаа тус бүрд хүчээ сорих бөхчүүдийн чансааг зарлалаа. Макүүчи зиндааны энэ удаагийн Хацү башёг мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга, 2015 оны сүүлийн башёд долоо дахь түрүүгээ хүртсэн Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал аварга босох бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд зүүний магнайн удаад босч барилдана.

Дээд зиндаанд манай найман бөх хүчээ сорин барилдахаар болжээ. Озэки Кисеносато озэки цолтнуудаа тэргүүлэн Тэрүнофүжи, Котошёогикү, Гойдо нар удаалж байна. Маэгаширагийн зүүний нэгт Ичиножёо гуравт бичигджээ.

Харин Жүрёо зиндаанд манай долоон бөх хүч үзэхээр нар нь тодорчээ. Энэхүү дэд зиндааг Сэйро Э.Өнөболд тэргүүлж байгаа юм. Макүшита зиндааг Шёотэнро тэргүүлж байгаа бөгөөд зүүний нэгээс босч барилдана.

Д.Өлзий

Related news