МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-25 17:05:23

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаас томиллоо.

Тус зөвлөлийн гишүүнээр Б.Галааридыг 89.4 хувийн, Ж.Соёл-Эрдэнэ 81.5 хувийн, С.Санасэрийг 87.5 хувийн саналаар томилохыг гишүүд дэмжлээ.

Нэр дэвшигч Ж.Соёл-Эрдэнэ нь сэтгүүлч мэргэжилтэй, “Икэл сан” ТББ-ын Олон нийттэй харилцах албаны даргаар, С.Санасэр нь “Цахим өртөө холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бол нэр дэвшигч Б.Галаарид нь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчийн сонгуульт алба хашдаг, СГЗ зохиолч сэтгүүлч нэгэн юм.

Энэ үеэр нэр дэвшигчид олон нийтийн статусаа  хадгалж, хараат бус байдлыг хангаж гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчдэд хандаж хэлэхдээ, “Өршөөлийн хуулиар 2-3 сарын маргаан болж байхад Монгол телевиз л “хар хөшиг”-өө татаад гаргахгүй байсан. Сонгуулийн үеэр тэгш байх зарчмаа хангаж ажиллаарай. Ийм эгзэгтэй байгууллагыг улстөрөөс ангид байлгах хэрэгтэй шүү. Энэ хүмүүс сонгогдох байх. Хуулиа сайн уншаарай. Жинхэнээсээ олон нийтийн байгаасай гэж хүсэх юм. Үндсэн үүргээ сайн биелүүлээрэй” гэв.

Мөн үеэр зөвлөлийн гишүүнээс Д.Сосорбарамыг 85.7 хувийн, Б.Цэнддоог 85.9 хувийн, Д.Ганбатыг 87.3 хувийн саналаар чөлөөлөв.

Б.Туул

Related news