Сири дэх босогчдын бүлэглэлийн гол толгойлогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-26 13:52:28

ДАМАСК. /NHK/. Сири дэх "Жаяш аль-Ислам" босогчдын бүлэглэлийн гол толгойлогч агаарын цохилтод өртөж, амиа алджээ. Үүний улмаас Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчин хоорондын энхийн хэлэлцээ болохын өмнөхөн мөргөлдөөн улам бүр газар авч болзошгүй байна.

Сирийн нийслэл Дамаск хотын захад байрладаг, Яахран Аллоуш тэргүүтэй босогчдын бүлэглэлийн төв байранд өчигдөр агаарын цохилт өгчээ. Тус бүлэглэл Сирид тогтоосон хяналтаа өргөжүүлж байжээ.

Аллоуш агаарын цохилтод өртөж, амиа алдсан гэж тус бүлэглэл мэдэгдэв. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг үзүүлдэг ОХУ-ын агаарын цэргийн хүчин уг агаарын цохилтыг өгсөн байна.

Д.Нямтулга

Related news