“АНУ-АСЕАН”-ы уулзалтыг зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-31 11:42:35

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн “АСЕАН”-ы орнуудын удирдагчидтай хийх уулзалтыг шинэ оны 2 дугаар сарын 15-16-ны хооронд тус улсын Калифорни муж улсын Санниленд амралт, сувиллын газарт зохион байгуулах талаар Цагаан ордон мэдэгдэв.

Анх удаа АНУ-д зохион байгуулж буй “АСЕАН”-ы гишүүн 10 орны удирдагчидтай хийх дээд хэмжээний уулзалт нь “АНУ-АСЕАН”-ы стратегийн шинэ түншлэлийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаарх хамтын ажиллагаагаа сайжруулах чуулга уулзалт” байх юм гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ болон “АСЕАН”-ы зарим гишүүн орон Өмнөд Хятадын тэнгист Хятад улстай маргаантай байгаа тул уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.

АСЕАН нь Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Таиланд, Вьетнам  гэсэн 10 гишүүн оронтой юм.

Х.Аминаа

 

Related news