Хүндэтгэлийн шүүх хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 21:59:55

Өмнөговь аймгийн шүүхэд 30 гаруй жил ажилласан Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Дэлгэрбямба энэ жил гавьяаныхаа амралтад гарч байгаа юм. Улмаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд, хамт олон нь хүндэтгэлийн шүүх хуралдаан зохион байгууллаа.

Г.Дэлгэрбямба шүүгчийн хувьд 33 жил шүүгчээр ажиллах хугацаандаа эрүүгийн шүүн таслах ажил болон иргэний шүүн таслах ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж ирсэн туршлагатай, чадвартай, залуу үедээ түшигтэй, шударга зарчимч шүүгч гэдгийг хамт олон нь хэлж байна. Хэдийгээр шүүгчийнхээ тэтгэвэрт гарч байгаа хэдий ч хуульчаар ажиллах эрх нь үргэлж нээлттэй байгаа гэдгийг ч мөн энэ үеэр хэлсэн юм.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

Related news