Цукерберг хиймэл оюун ухаан бүтээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-04 10:46:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг энэ жил гэр орноо удирдахад нь туслах компьютерийн системийг хиймэл оюун ухаанд үндэслэн бүтээхээр төлөвлөж байгаагаа ням гарагт мэдэгджээ.

Тэрбээр  “шинийг мэдэж, “Facebook”-ийнхээ ажлын хүрээнээс гарахын тулд" жил бүр өөртөө зорилт тавихаа” уг нийгмийн сүлжээн дэх хуудсандаа тавьсан мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. “2016 оны миний хувийн зорилго бол гэр орноо удирдахад болон ажилд туслах энгийн хиймэл оюун ухаан бүтээх юм” гэж Цукерберг бичжээ.

“Эхлээд би энэ салбарт ямар технологиуд байгааг судална. Дараа нь шинэ системээ хөгжим, гэрэл асааж унтраах, температурыг тохируулах зэргээр бүх зүйлийг удирдахын тулд миний дуу хоолойг ойлгодог болгоход сургана. Мөн миний найзууд хаалга тогшиход тэднийг царайгаар нь таньдаг болгоход сургана” гэж тэрбээр мэдээлсэн байна. Шинэ программ хангамж нь бас өнгөрсөн онд мэндэлсэн охин Максынх нь өрөөнд бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгадаг байх аж.

Д.Жаргал

 

Related news