Дунд ангийн сурагчдын амралт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЕБС-ийн нийслэлийн 6-9 дүгээр ангийн сурагчид маргаашнаас амарна.
Дунд ангийнхан энэ сарын 25 хүртэл гурван 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-25 хүртэл хоёр 7 хоног амарч ирэх сарын 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Харин бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт өнгөрсөн сарын 22-ноос эхэлсэн.
Орон нутгийн1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл нэг 7 хоног амрах юм.
БСШУ-ны сайдын тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулсан билээ.
Ж.Болор
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days