Саудын Аравийг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-04 11:18:08

ТЕГЕРАН. /IRNA/. Саудын Арави 2012 онд баривчлагдсан шейх Нимр аль-Нимрийг цаазаар авсан нь тус улсын дэглэмийг нуран унахад хүргэж болзошгүй гэж шиит удирдагчидтай орнууд, тухайлбал, Иран, Ливан, Ирак анхааруулга өгөв.

Ял шийтгүүлсэн хүмүүс гэмт хэрэг үйлдсэн террористууд байсан гэж Саудын Аравийн Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Нимрээс гадна шиит урсгалтай наад зах нь гурван улс төрч Саудын Аравид баривчлагджээ. Тус улсын хүм амын 10 хувийг шиитүүд бүрдүүлдэг аж.

Саудын Аравид сэлмээр толгойг нь тас цавчиж цаазалдаг байна.

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй хоригдлуудыг олноор цаазлах нь Саудын Аравийн хүний эрхийн асуудалд хар толбо болон үлдэх болно гэж "Human Rights Watch" хүний эрхийн байгууллагын Ойрхи Дорнод хариуцсан захирал Сара Ли Уитсон мэдэгджээ.

2015 онд Саудын Арави 158 хүнийг цаазаар авсан нь 1995 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 2015 он нь Саудын Аравид цаазын ял авсан хоригдлуудад сүүлийн 20 жил тохиогоогүй аминд халгаатай жил болж байна.

Д.Нямтулга

 

Related news