Модгүй суманд 1000 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 12:33:57

Ховд аймгийн Цэцэг суманд усны асуудлаас үүдэн хүнсний ногоо мод тарих асуудал хүндрэлтэй байдаг. Ахуйн болон хүнсний хэрэглээнд худагны ус зөөж хэрэглэдэг. Ямар ч ажилд сэтгэл зүтгэл гаргаж чадвал бүтдэг болохыг тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвадорж өөрийн биеэр үлгэрлэжээ.

Тэр Хөшөөтийн МоЭнКо ХХК-тай хамтран тус суманд 1000 мод тарьсан нь бараг хамгийн олон мод тарьсан анхдагч хүний нэг болоод байна. Сумын Залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд Байгаль орчны гавьяат ажилтан Д.Лхамжавтай хамтарч мод тарьсан нь сайхан ургажээ.

Түүний жишгээр айл өрх, иргэд хашаа орчиндоо мод тарих сонирхол ч нэмэгджээ.

А.Бямбасүрэн

Related news