Энэ сарын найманд жүдо бөхийн тэмцээн Орхон аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-05 00:16:49
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 8-11-нд Орхон аймагт жүдо бөхийн Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

Энэ нь олимпын эрх олгох, оноо цуглуулж чансаагаа өсгөх боломж олгож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд эрэгтэй тамирчид 60, 66, 73, 81, 90, +-100 кг-ын жинд эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, + -78 кг-ын жинд өрсөлдөнө. Уг тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ санхүүжүүлж байгаа юм. Тэмцээнд Үндэсний шигшээ баг, Спортын клуб болон бусад аймгийн шигшээ багийн 300 орчим тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Жудо бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт анх удаа болж байна. Энэ нь Эрдэнэт хотын 40, Орхон аймгаас Олимпын анхны медальтан төрсөний 20 жилийн ойн хүрээнд болж байгаа юм.  Улсын аваргад Орхон аймгаас эрэгтэй, эмэгтэй жинд 2 багийн 17 тамирчин оролцоно.

Б.Оюун-Эрдэнэ

Related news