Зинедин Зидан “Реал Мадрид”-ийн ерөнхий дасгалжуулагч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-01-05 11:51:32

МАДРИД. /TASS/. Испанийн хөл бөмбөгийн “Реал” клубын ерөнхий дасгалжуулагчийн албан тушаалд Зинедин Зиданыг томилсон тухай Мадридын тус клубын ерөнхийлөгч Флорентино Перес тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. "Реал Кастилья" клубын хоёр дахь багийг дасгалжуулж байсан, өдгөө 43 настай Францын хөл бөмбөгчин энэ албан тушаалд Испанийн дасгалжуулагч Рафаэль Бенитесийн оронд очсон байна.

Бенитесийг ерөнхий дасгалжуулагчийн албан тушаалаас халсныг Перес хэлжээ. “Тэр бол томоохон мэргэжилтэн. Би түүнд талархаж буйгаа илэрхийлмээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.

“Реал Мадрид” клубын ерөнхий дасгалжуулагчаар Зиданыг томилох шийдвэрийг тус клубын  захирлуудын зөвлөл гаргажээ.

Францын хөл бөмбөгчин Зидан “ФИФА-гийн шилдэг хөл бөмбөгчний шагнал”-ыг 1998, 2000, 2003 онд гурван удаа хүртсэн юм.

Д.Жаргал

 

 

Зинедин Зидан назначен главным тренером футбольного клуба "Реал"

МАДРИД, 4 января. /ТАСС/. Зинедин Зидан назначен на пост главного тренера испанского футбольного клуба "Реал". Об этом сообщил президент мадридского клуба Флорентино Перес на специально созванной пресс-конференции. В этой должности 43-летний француз, который тренировал вторую команду клуба "Реал Кастилья", сменил испанского специалиста Рафаэля Бенитеса.

"Объявляю об увольнении Бенитеса с поста главного тренера "Реала", - сказал Перес. - Он большой профессионал. Хочу поблагодарить Бенитеса.

Совет директоров клуба принял решение назначить главным тренером Зидана.

Зидан является трехкратным обладателем награды "Лучший футболист мира по версии ФИФА" (1998, 2000, 2003). 

Related news