Умард Солонгосыг “үгээр бус, үйлдлээр нь” дүгнэнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-05 12:03:41

ВАШИНГТОН. /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ оныг тохиолдуулан үг хэлэхдээ хоёр Солонгосын харилцааг сайжруулахаар чармайхаа амласны дараа, тус улсыг “үгээр бус, үйлдлээр нь” дүгнэнэ гэдгээ АНУ мэдэгдэв.

Өмнөд Солонгостой “хэлэлцээ хийж, харилцаагаа сайжруулахын тулд Умард Солонгос шаргуу зүтгэнэ” гэдгийг 1 дүгээр сарын 1-нд Ким мэдэгдэж, энх тайван, нэгдэл хүссэн хэнтэй ч шударга хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн юм.

“Солонгос хоорондын харилцааг сайжруулахыг дэмждэгээ бид илэрхийлсээр ирсэн. Гэсэн хэдий ч Умард Солонгосыг үгээр бус, үйлдлээр нь дүгнэнэ” гэж АНУ-ын Төрийн департаментийн Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ори Абрамович  хэлсэн байна.

“Бүс нутагт байдлыг хурцатгах үйлдэл хийхээс зайлсхийж, олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх тодорхой алхам хийхийг бид Умард Солонгост үргэлжлүүлэн уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.

Х.Аминаа

 

Related news