Байнгын хороодын хурал цуцлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-05 12:20:09

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсвийн байнгын хороод үдээс өмнө 09.00 цагаас хуралдаан товлосон байсан ч ирц бүрдээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Тус байнгын хороодоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хууль, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Аудитын сэдэв батлах тухай” гэсэн асуудлууд хэлэлцэх байсан юм.

Үдээс хойш товлогдсон Төрийн байгуулалт, Хуульзүйн байнгын хороод хуралдахаар товлосон ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна. 

Н.Туяа

Related news