Обама: Галт зэвсгийн шинэ хууль хүний амь аварна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-05 13:33:17

ВАШИНГТОН. /ВВС/. Энэ долоо хоногт танилцуулах галт зэвсгийн тухай шинэ хууль “хүний амь аварч”, гэр бүлүүдэд гарз учрахаас сэргийлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

Хуульд юу заасан талаар Ерөнхийлөгч дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч галт зэвсэг худалдан авж буй хүмүүсийн далд шалтгааныг дэлгэрэнгүй судалдаг болгох төлөвтэй байна.

АНУ-д галт зэвсэг ашигласан хэрэг ихэссэн тул Конгрессын зөвшөөрөлгүйгээр арга хэмжээ авахад хүрсэн гэж тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ.

АНУ-ын галт зэвсгийн хэрэглээг дэмжигчид шинэ хуулийг эрс эсэргүүцэж байна.

АНУ-ын иргэдэд галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөг, тус улсын Үндсэн хуулийн хоёр дахь удаагийн өөрчлөлттэй нийцүүлж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ заалтуудыг тусгаснаа Обама мэдэгдэв.

Бусад улстай харьцуулбал, АНУ-д галт зэвсэг ашигласан, тухайлбал, амиа хорлосон болон олон нийтийн газарт гал нээсэн хэргээс болж амиа алдаж буй хүмүүсийн тоо хэдэн арван мянгаар олон байгааг Обама тэмдэглэжээ.

Х.Аминаа

 

Related news