Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 15:14:33

Сүхбаатар аймгийн засаг даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн А/02 тоот захирамжаар хүйтний эрч чангарч, бүх нутгаар цагаан зудтай болж, цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сурагчдын 2 дугаар улирлын амралтанд дараах өөрчлөлтийг оруулжээ.

Бага ангийг /1-5/ 1 сарын 18-наас 2 сарын 15 хүртэл, дунд ангийг /6-9/ 1 сарын 25-наас 2 сарын 15 хүртэл, ахлах ангийг /10-12/ 2 сарын 1-нээс 2 сарын 15 хүртэл амруулахаар болжээ.

Амралтын хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан хичээлийн цагийг бүрэн дүүрэн ашиглаж, хүүхдүүдийг хичээлд бүрэн хамруулж, сурагчдын амралт болон цагаан сарын баярын амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон сургуулийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сургуулийн захиралуудад үүрэг болгожээ.

Т. Одончимэг 

Related news