Христийн мэндэлсэн өдрийг Путин Тургиново тосгонд тэмдэглэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-01-07 11:18:58

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тверская мужийн Тургиново тосгон дахь Дарь эхийн сүмд Үнэн алдартны шашны христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэлээ.

Оросын удирдагч Путин эцэг, эхийнхээ адис хүртсэн сүмд болсон христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, лаа асаасан байна.

Дарь эхийн сүмийн хүүхдүүдэд зориулсан боловсролын төвд Путин мөн зочилжээ. Тус сүмийн ахлах санваартан ОХУ-ын Ерөнхийлөгчид хүсэлт илгээснээр тус төвийг байгуулжээ.

19 дүгээр зууны эхэн үед үл мэдэх номлогчийн бүтээсэн Дарь эхийн хөргийг Путин ахлах санваартанд бэлэглэсэн байна.

ОХУ-д христийн мэндэлсэн өдрийг нэгдүгээр сарын 7-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь Юлианы тооллын 12 дугаар сарын 25-нтай давхацдаг ажээ.

Д.Нямтулга

 

Related news