Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан байх магадлал бага байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-07 13:51:46

СӨҮЛ. /NHK/. Дэлбэрэлтийн хүчнээс үзвэл Умард Солонгос устөрөгчийн бөмбөгийн туршилт хийсэн байх магадлал бага байна гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын агентлаг мэдэгдэв.

Өмнөд Солонгосын парламентын тагнуулын хорооны яаралтай хуралдааны үеэр тус байгууллагын ажилтнууд уг асуудлаар мэдэгдэл хийсэн байна.

Дэлбэрэлтийн хүч 6 килотонн байсан гэж тагнуулын ажилтнууд мэдэгдсэн тухай хуралдаанд оролцсон хууль тогтоогч мэдээлжээ. Устөрөгчийн бөмбөг туршсан бол 15-50 мегатонн хүчтэй дэлбэрэлт үүсдэгийг тагнуулын байгууллагын ажилтнууд онцолжээ.

Мөн тэд, Умард Солонгос жижигрүүлсэн устөрөгчийн бөмбөг туршсан бол 50-60 килотонн хүчтэй дэлбэрэлт үүсэх байсан гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Related news