Яаралтай тусламжийн дуудлагын дийлэнх нь хордлого байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 15:29:17

Өнгөрөгч баярын өдрүүдээр Дорнод аймгийн хэмжээнд яаралтай тусламжийн дуудлага 252 ирсний 50,4 хувь нь насанд хүрэгчид эзэлж, нийт дуудлагын 14,3 хувь нь хордлого, 2,8 хувь нь осол гэмтлийн дуудлага байв.

Дуудлагын 70 гаруй хувь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт, үлдэх нь сум дундын болон сумын Эрүүл мэндийн төвд ханджээ.

Энэ өдрүүдэд зүрхний дутмагшлаар нэг хүн нас барж, 12 хүүхэд шинээр мэндэлсний 8 нь хүү, 4 нь охин байсан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Хулан манайд мэдээлэв.

Б.Туяа

Related news