Тахарын албаны хамт олон цусаа бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 08:38:42

Тахарын албаны 8 тойргийн албан хаагчид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны банкинд өөрсдийн санаачилгаар цусаа өгч, амьдрал бэлэглэе аянд нэгдлээ.

Тус албаны 15 албан хаагч энэ жил хоёр дахь жилдээ цус бэлэглэх аянд нэгдэж байгаа бөгөөд албан байгууллага хамт олныг цусаа хандивлах аянд уриаллаа.  Д.Батсайхан эрхлэгчтэй цусны салбар төвийн хамт олон аюулгүй хүрэлцээтэй цус цусан бүтээгдэхүүнээр орон нутгийн хэрэгцээгээ бүрэн хангаж донор зохион байгуулалт, шинжилгээ, үйлдвэрлэл, чанарын үзүүлэлтээрээ бусад аймгаа тэргүүлэн ажиллаж байгаа бөгөөд жилд 320-350 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж буй иргэдийнхээ цусны хэрэглээг бүрэн хангадаг ажээ.

Б.Гантуяа

 

Related news