АНУ-д ажлын байр нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-08 10:59:08

ВАШИНГТОН. /Xinhua/. Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах америкчуудын тоо өнгөрсөн долоо хоногт буурсан нь АНУ-ын ажлын байрны зах зээл сайжирч байгааг харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөл буюу нэгдүгээр сарын 2-ны байдлаар ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах хүсэлт илгээсэн хүний тоо 277 мянга болсон нь үүний өмнөх долоо хоногоос 10 мянгаар буурсан үзүүлэлт юм гэж АНУ-ын Хөдөлмөрийн яам мэдэгдэв.

АНУ-ын хувийн хэвшлийн компаниуд өнгөрсөн 12 дугаар сард нийт 257 мянган ажлын байр бий болгосон нь 2015 оны хамгийн их ажлын байр бий болсон сар болохыг “Automatic Data Processing”, “Moody's” байгууллагуудын хамтран гаргасан Үндэсний хөдөлмөр эрхлэлтийн тайлангаар харуулжээ.

Хэрвээ ажлын байрны өсөлт энэ хэвээрээ үргэлжилбэл 2016 оны дунд үед ажилгүйдэл гэж үгүй болно гэж “Moody's” байгууллагын ахлах эдийн засагч Марк Занди мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news