Түвшинширээгээс цэцэг өвчний сэжигтэй дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 14:03:50

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс зүүн хойш 65 км-т Замын хадаг гэдэг газар нутаглаж буй малчин Гүрсоронзон Гомбосүрэнгийн хотонд хонины цэцэг өвчин гарч, 80 гаруй хонь өвчилжээ.

Сумын засаг даргын 209 тоот захирамжаар тус газрын ойр хавьд хорио цээрийн дэглэм тогтоосон ч аймаг, сумдын хооронд хорионы дэглэм тогтоогоогүй байгаа юм. Гэтэл Түвшинширээ сумаас мөн сэжигтэй дуудлага ирсэн бөгөөд тухайн малаас дээжийг авчируулан шалгаж байна. Одоогоор онош тогтоогдоогүй байгаа гэлээ.

Т. Одончимэг 

Related news