Онцлох үйл явдлууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 14:09:03

Булган аймаг 2015 оны онцлох 10 үйл явдалд нийт 22 зүйлийг нэрлэн санал асуулга явуулсны эцэст дүнг гаргалаа. Орон нутгийн хөгжлийн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон ахмадын сувилал ашиглалтанд орсон нь онцлох арвын эхэнд бичигдлээ.

Түүнчлэн Усан спорт сургалтын төв, соёл амралтын хүрээлэн, бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн  төслүүд хэрэгжиж эхэлсэн нь жагсаалтын 2т орсон байна. Булган аймгийн Хутаг– Өндөр суманд Баатарван амралт сувиллын газар ашиглалтанд орсон, мөн бүх багийн эмч, байгаль хамгаалагч нараа унаажуулсан \ мотоцикло \, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт \ энэ нь засаг даргын шатар, морин хуур, шинэ Булган, архигүй Булган г.м\ оржээ.

УГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны “Дууны хорвоо–2” улсын уралдаан Булган аймагт зохион байгуулагдсан, Булган сумын орон сууцнуудын өнгө төрхийг сэргээн засварласан үйл явдал 6,7-р орлоо. 

Булган аймгийн Сайхан сум адууны тоо толгойгоо өсгөж 4 түмэн адууны баяраа хийсэн, Хутаг–Өндөр, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтанд орсон, сумдын бүтээн байгуулалтын ажлууд 8,9-10-р жагсаж байна. 

П.Батням

Related news