Хүн ам, орон сууцны завсрын тооллого дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 14:16:40

Монгол Улсын" Статистикийн тухай", "Хүн ам,орон сууцны улсын тооллогын тухай" хуулийн дагуу хүн ам, орон сууцны завсрын тооллого 2015 оны  12  сарын 31-нд дуусав.

Энэ хугацаанд 90 орчим иргэний мэдээллийг засварлаж, 28500 өрхийн байршлыг тодорхойлж, тухайн онд төрсөн 2000-аад хүүхдийг мэдээлийн баазад оруулсан байна. Мэдээллийн сангийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий тооллогын дүнг ойролцоогоор хагас жилийн турш боловсруулаад, 2016 оны 6 сар гэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Related news