Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-08 15:05:34

ТОКИО. /Koydo/. Одоо хэрэгжүүлж байгаа цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолыг дагаж мөрдөхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Умард Солонгосын эрх баригчдад уриаллаа.

“Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж, НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг нэн даруй дагаж мөрдөхийг Умард Солонгост уриалж байна” гэж Абэ Японы парламентын дээд танхимын хуралдааны үеэр хийсэн мэдэгдэлдээ хэлсэн байна.

Умард Солонгост нэгдүгээр сарын 6-нд явуулсан цөмийн дөрөв дэх туршилтыг буруушаасан тогтоолыг Японы парламентын дээд танхим өнөөдөр санал нэгтэйгээр баталжээ.

Д.Жаргал

Related news