Орон нутгийн зам машин явахад хүндрэлтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 00:08:14

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумруу машин явахад хүндрэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл улсын чанартай орон нутгийн зам хаагдах хэмжээнд хүрч болзошгүй болсон талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Эрдэнэцагаан сумруу хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Тус сумаас пургон машин 7-10 цаг явж байж аймгийн төвд ирж байгаа юм.

Онцгой байдлын газар орон нутгийн байгууллагатай хамтран зам нээж байгаа ч байнгын шуургатайн улмаас нээсэн зам нь өдөртөө хаагдаж байгаа ажээ. Орон нутгийн замд гарч байгаа жолооч нарыг машин техникийн аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байлаа.

А.Нарантунгалаг

Related news