Хүүхдүүд бүлэглэн хулгай хийх хэрэг, зөрчил ихсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:56:35

Насанд хүрээгүй хүүхэд буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бусдын эд зүйлийг хулгайлах явдал маш их гарч байна.

2015 онд 36 гэмт хэрэгт 40 хүүхэд холбогдсоны 66,5 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Хэргийг 14-17 насны хүүхдүүд бүлэглэн шөнийн цагаар үйлдсэн байна.

Түүнчлэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдүүд бүлэглэж гэмт хэрэг үйлдэх явдал ихсэж байгааг аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат хэллээ. 16-17 насны 7 хүүхэд бүлэглэн 26 гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хүүхдүүдийн 87 хувь нь ЕБС-ийн сурагч байна. Тэд бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх, алдуул мал буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг булаах, ойн тухай хууль тогтоомж зөрчих, бусдын амь насыг санаатай хороох, дээрэмдэх зэрэг гэмт хэргийг өдүүлжээ. Хэрэг үйлдэх шалтгаан нь хүүхдүүдийн хүмүүжил, ёс суртахууны доголдол, сөрөг харилцаа хандлага, найз нөхдөө буруу сонгосонтой холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Б.Батчимэг

Related news