Нэгдүгээр сарын 11-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-11 08:51:11

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

10.00 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг илтгэлийг шалгаруулах, сэдэмж бичгийн уралдааны дүнг танилцуулах арга хэмжээ болно.

10.00 цагт "Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт" уулзалт, зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд  болно.

11.00 цагт Монголын сайхан бичигтэн улсын уралдааны ялагч торуулах арга хэмжээ Уран зургийн галерейд болно.

11.00 цагт Цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааны төвд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд БСШУЯ Дэлхийн банкны санхүүжилтээр 200 Ерөнхий боловсролын сургуульд тус бүр 3000 ам.долларын тэтгэлэг олгох ажиллагаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

11.00 цагт МҮОНРТ-ийн мэдээллийн төрөлжсөн суваг болох MNB "Монголын мэдээ" сувгийн албан ёсны нээлт МҮОНРТ-ийн байранд болно.

11.00 цагт Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагад амьдардаг 70 гаруй иргэд  Чингисийн талбайд НЗДТГ-аас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус төвд Нийслэлээс хүлээлгэн өгсөн иргэдийн олгогдоогүй үлдсэн хоол хүнс,түлээ нүүрсний зардлыг нэхэмжлэн жагсаал зохион байгуулна.

11.00 цагт Соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчдэд зориулсан сургалтын нээлт Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 401 тоотод болно.

11.00 цагт  Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 7 буудалд гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэдийн зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа талаар МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооноос мэдээлэл хийнэ.

11.40 цагт Үндсэн хуулийн 24 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд “Hero entertainment”-ийн захирал Л.Баатар мэдээлэл хийнэ.

14.30 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэслэгч Генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Жамбын Жамъян агсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Хил хамгаалах ерөнхий газарт болно.

18.00 цагт Сургалт Үндэсний олимпийн хорооны 4-р давхарт хурлын танхимд Австри улсаас ирсэн снөүбоардын мэргэжлийн дасгалжуулагч Тобиас Рудер снөүбоард анхлан суралцагчид болон дунд шатны гулгагчдад зориулан онолын сургалт зохион байгуулна.

Related news