БНСУ –ын орон сууцны борлуулалт өндөр үзүүлэлттэй гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-01-11 13:26:02

СЕЖОН. /Yonhap/. БНСУ-ын орон сууцны борлуулалт 2015 онд бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, тус улсын өмчийн зах зээлийг нэмэгдүүлэх Засгийн газрын цуврал арга хэмжээ үр дүнд хүрлээ  гэж засгийн газраас мэдээлэл хийлээ.

Зам тээвэр, дэд бүтцийн яамны мэдээлснээр, 2006 оноос  жил бүр  Засгийн газраас мэдээлэл цуглуулж эхэлснээс хойш анх удаа гүйлгээний тоо хамгийн их буюу тодруулбал, өмнөх жилээс 18.8 хувиар өсч, 2015 онд 1193691 өрх айл орон сууцтай болсон үзүүлэлттэй гарчээ.

Энэ нь дараалан гурав дахь жилдээ 735000 дахин өсч байсан  2012 оны дараа орж буй шинэ дээд амжилт юм.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, эдийн засгийг бүхэлд нь сэргээхийн тулд Засгийн газраас авсан хэд хэдэн арга хэмжээ ийнхүү батжиж эхэллээ. Энэ нь сэргээн босгох, хүмүүст хялбар аргаар зээл олгох болон орон сууц худалдан авах, түрээслэх санхүүгийн бусад саадыг хөнгөвчилж байгаа юм.

Өнгөрсөн онд Сөүл болон түүний ойр орчмын газруудад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт огцом өсч, уг үзүүлэлт 611782 б болж, 32.4 хувиар огцом өсчээ.

Орон нутагт энэ үзүүлэлт өнгөрсөн жил 581909 хүрч, жилийн эхнээс 7,2 хувиар өсчээ.

Х.Сарнай

 

Related news