МСҮТ төгсөгчдөөс 14 нь шууд ажлын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 13:30:55

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн 2,5 жилийн ангийг төгсөгчид мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Барилгын өрөгч угсрагч, барилгын сан техникч, цахилгаанчин, тогооч, гоо засал, цахим тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гэсэн зургаан ангийг 129 хүүхэд төгсжээ. Эдгээр төгсөгчдөөс 14 нь шууд ажлын байртай төгссөн байна. Барилгын Оргих компани 5 хүүхдийг засал чимэглэлчээр, Одкон хотхоны СӨХ 1 хүүхдийг сантехникчээр, Тансаг компани тогоочийн ангийн 3 төгсөгчийг, Эрдэнэцагаан сум 5-н төгсөгчийг тус тус шууд ажилд авахаар болжээ.

Сургуулийн зүгээс төгсөгчидөө ажилтай, орлоготой байлгах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг. Өнгөрсөн жилийн төгсөгчдийн 70 хувь нь одоогоор тогтмол ажлын байртай болсон байна.

Сүхбаатар аймгийн МСҮТ нь 2015-2016 оны хичээлийн жилд 185 хүүхэд элсүүлэх ёстой байсан ч 207 хүүхдийг шинээр элсүүлжээ. Энэ нь хүүхдүүд МСҮТ-д богино хугацаанд мэргэжил эзэмшээд ажилтай байхыг чухалчилдаг болсоныг харуулж байгаа юм.

Т.Одончимэг 

Related news