Он дамжин хийж буй 10 ажил байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-11 13:56:13
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн онд Орхон аймагт бүтээн байгуулалтын 142 ажил хийх ёстойгоос 10 нь он дамжиж байна. Энэ нь 6.4 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил юм.

Тухайлбал, Дэнж багт гадна ариутгах татуургын шугам тавих, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолбор, Өрхийн эрүүл мэндийн цогц төв, Эрдэнэ багт усан сан, цэвэр усны шугам тавих, Бурхан багшийн сэрэг дүрийг алтдах, Жаргалант сумын Спорт заал, Баян-Өндөр сумиын Яргуйт багийн байрыг барих ажил он дамжиж байна. Эдгээрийн санхүүжилт удааширсан болон гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас ийнхүү 2015 ондоо багтаж дуусаагүй байна. Харин тун удахгүй ашиглалтад өгөх ажлын нэг нь Кувейтын гудамж дахь Худалдааны гудамж юм.

Б.Оюун-Эрдэнэ

Related news