Нэгдүгээр сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 08:54:58

09.00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулсан сургалт “Багшийн хөгжлийн ордон”-нд болно.

10.00 цагт Макаогийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч доктор професор Алберт Чан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд "Нийгмийн сэтгэл зүйн менежмент" сэдвээр лекц уншина.

11.00 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдал, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны Танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах талаар НЗДТГ-ын Б танхимд мэдээлэл хийнэ.

14.00 цагт УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах сайд Ц.Цолмонгийн туурвисан "Монгол цэргийн урлаг" номын нээлт Офицеруудын ордонд болно.

16.00 цагт “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр орон сууцны 8 хувийн зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийнэ.

14.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Шилэн дансны хуулийг биелүүлэхийг шаардсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

12.00 цагт Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Улс төрийн намуудад анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

13.00 цагт Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийнэ.

Related news