Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар 68 мянган шоо метр байх ажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойгоос мод бэлтгэх огтлолын дээд хязгаар нь 203820 байх ажээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016 онд ойгоос үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хуралдаанаар баталсан юм. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгаас цэвэрлэгээний огтлолоор бэлтгэх модыг Шаамар, Сүхбаатар, Мандал, Ерөө сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад олгохыг Тужийн нарсны болон Хан Хэнтийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаадад даалгажээ.
Эдгээр газруудаас 320 га талбайд 8850 ойн цэвэрлэгээний огтлол хийгдэх аж. Түүнчлэн “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Мандал, Цагааннуур, Түшиг сумдын ойгоос бэлтгэх модны дээд хязгаар 68350 шоо метр байхаар баталж өгсөн байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг