Орон сууцны хороолол баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 13:36:15

Баянхонгор аймгийн төвийн Гэгээн шавийн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 440 айлын орон сууцны барилга барих төлөвлөлт гарчээ.

Гонгандандэдлин хийдээс баруун тийшхи гэр хорооллын урдуур тус хороолол баригдахаар болсон байна.

Төлөвлөлтийн дагуу тус газарт байсан ШТС-ыг нүүлгэн шилжүүлэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож,  Есөнбулаг багийн нутагт 600м2 газрыг ШТС-ын зориулалтаар олгож, нөхөн олговрын 15.0 сая төгрөгийн 75 хувийг нь олгоод байгаа аж.

Б.Мөнхзул

Related news