БНХАУ батлан хамгаалах салбартаа шинэчлэл хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-12 15:26:32

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын цэргийн шинэчлэл үргэлжилсээр байна. Энэ нь Зэвсэгт хүчнээ хатуу хяналттай байлгах гэсэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний хүчин чармайлтын хүрээнд хийж буй ажил юм.

Тус улсын цөмийн хошуутай пуужинт цэргийн хүчин болон кибер дайнд хариу арга хэмжээ авах стратегийн хүчнийг 12 дугаар сарын 31-нд байгуулсан байна. Мөн албан хаагчид, улс төр, ложистик, зэвсэглэлийн асуудал хариуцсан цэргийн дөрвөн байгууллагаа БНХАУ татан буулгаж, шинэ 15 агентлаг болгожээ.

Жанжин штабыг хамтарсан штаб болгон өөрчилсөн бөгөөд энэ байгууллага нь газар, тэнгис, агаарын хүчний нэгдсэн үйл ажиллагааг удирдах ажээ.

"БНХАУ-ын батлан хамгаалах салбарын өмнөх тогтолцооны хүрээнд тус улсын цэргийн дөрвөн байгууллага нь хүчтэй нөлөөтэй байсан бөгөөд энэ нь явцууран бүлэглэх хандлагыг бий болгох байсан. Эдгээр сөрөг хандлагыг халах нь одоо хийж буй шинэчлэлийн гол зорилго юм" гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

 

Related news