Цагдаагийн алба хаагч хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 16:19:00

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст тус сумын 3-р багт авто машин шатаж байна гэх мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, ахлагч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч ахлагч Б.Нямдаваа нарыг очиход иргэн н.Одбаяр өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байжээ. Алба хаагчид тухайн иргэнийг шуурхай машинаас гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Related news