Машин тоногчдыг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-13 10:55:37

Нийслэлийн дүүргийн цагдаагийн хэлтсүүд 2015 оны ажлын тайлангаа иргэдэд танилцуулж байгаа. Өчигдөр Баянзүрх дүүргийнхэн тайлангаа тавьсан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс тайлангаа танилцуулж байна.

Баянзүрх дүүргийнЦагдаагийн хэлтэс тайлан танилцуулах үеэр машин тонон хулгайлдаг бүлгийг илрүүлэн баривчилсан мэдээ иргэдийн талархлыг хүлээв. Б гэгч эрээр ахлуулсан тус бүлгийнхэн дүүргийн олон иргэдийн машиныг байнга тонодог, толь, их гэрлийг голчлон хулгайлдаг байсан юм. Машинаа тонуулж хохирсон иргэдийн гомдол ч их ирсэн байна. Өнгөрсөн онд нийт 35000 гомдол ирснээс 7000 орчим нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн танхай, хулгайн хэргийн гаралт ч өссөн байна. Тус цагдаагийн хэлтсээс гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтаа нэмж, "Хөршийн хяналт" хөтөлбөрийг нэвтрүүлснээр гэмт            хэргийн илрүүлэлт сайжирсан гэж Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Булгантамир ярилаа. 

Ж.Батсайхан

 

Related news