Хөвсгөл, Хатанбулаг сумыг интернет сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:13:43

Дорноговь аймгийн 14 сумаас интернет сүлжээнд холбогдоогүй байгаа хоёр сум буюу Хөвсгөл, Хатанбулаг сумыг энэ жил шилэн кабелийн сүлжээнд холбохоор болж аймгийн ИТХ-аас шаардлагатай санхүүжилтийг баталлаа.

Дээрх сумдад шилэн кабелийн сүлжээ оруулахад аймгийн ОНХС-гаас 398.8 сая төгрөгийн хөрөнгийг төсөвлөсөн бөгөөд энэ онд 197.4 сая төгрөгийг хуваарилж ажлыг эхлүүлэхээр тусгасан аж. Аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас интернет сүлжээ тавих компанийг шалгаруулах тендерийг энэ сарын 15-наас зохион байгуулж, шалгарсан компанитай гуравдугаар сарын 15-н гэхэд гэрээ байгуулан зургадугаар сарын 01-нийг гэхэд гэрээгээ дуусгавар болгож, ажлаа  дүгнэхээр төлөвлөв.   

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Related news