Хууль зүйн байнгын хороо үдээс хойш хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-13 13:29:03

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09 цаггт хуралдах байсан ч хуралдаанаа үдээс хойш болгож хойшлууллаа.

Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ирц бүрдэн хуралдаан эхлэх гэтэл цэцийн тухай хуулиар тус намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дуусаагүй гэдгийг мэдэгдсэн. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг түр хойшлоод байна.

Тус бүлгийн завсарлагын хугацаа 14.30 цагт дуусах аж.

Б.Туул

Related news