“Цасны баяр-2016” өдөрлөгт 43 байгууллагын 1500 хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:41:35

“Цасны баяр-2016” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөг  01-р сарын 09-нд “Номтын аманд” боллоо. Өдөрлөгт 43 байгууллагын 1500 орчим хүн хамрагдаж, спортын гурван төрлөөр өрсөлдсөн байна.

Олс таталтын тэмцээнд Онцгой, ХХАА, ХГБХХ,  цасан дээрх бүжигт Монгол туургатан теартын Д.Даваацэрэн,Б.Мөнхдэлгэр, Дэгдээхий цэцэрлэгийн Б.Батсайхан, Д.Ариунсайхан ОБГ-ын Б.Баярсайхан, Г.Гэрэлмаа нар тус бүр эхний байрт оржээ. “Цасны баяр-2016” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгийн нийлбэр дүнгээр нэгт 10 оноогоор  Н.Төмөрбаатар даргатайОБГ, хоёрт 12 оноогоор Б.Батбаяр даргатай Цагдаа, гуравт 13 оноогоор  Д.Баасанжаргал даргатай Монгол туургатан теартын оржээ.

Бие бялдарыг чийрэгжүүлж, хөдөлгөөний хомдолоос урьдчилан сэргийлэх зорилготой энэ үйл ажиллагааг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news