Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:51:13

Дорнод аймгийн Цагаан-Овоо сум Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тэмдэглэж хүчит 32 бөх барилдууллаа.

Уг барилдаанд аймгийн арслан Г.Түмэнжаргал түрүүлж аймгийн харцага Б.Бямбазоригт үзүүрлэсэн байна. Барилдаан их шөвөгт Баян-Уул сумын харьяат сумын заан П.Одонтөмөр, Цагаан-Овоо харьяат сумын заан Д.Батзаяа нар шалгарчээ. Бөхийн бай шагналыг  тус сумын ЗДТГ-ын дарга Б.Батхүү, Газрын даамал Д.Батмагнай, 6-р багийн иргэн Б.Мягмарсүрэн нар ивээн тэтгэсэн байна.

Б.Туяа

Related news