Монгол банкны хуулийг Хаврын чуулганаар хэлэлцэх санал оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-13 15:01:44

Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх Хаврын чуулган хүртэл хойшлуулах саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Монгол Улсын Төв Банк /Монгол Банк/-ны тухай хууль 1996 онд батлагдан хэрэгжиж эхэлсэнээс хойш түүнд 1998, 1999, 2001, 2003, 2010, 2011, 2013 онд   нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан мөрдөж байгаа бөгөөд энэ хугацаанд  Монгол Улсын мөнгөний бодлогын түүхэн эволюц, парадигмийн өөрчлөлт, санхүүгийн секторын хөгжилтэй уялдуулан хэтийн хандлага, эрчимтэй хөгжлийн дагуу нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын гишүүд Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байсан.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч ч төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар уг хуулийн төслийг УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган хүртэл хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Төв банкны хууль ирэх Хаврын чуулганаар хэлэлцэгдэх болов.

Н.Туяа

Related news